COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЕБС-иудад сэтгэл заслын хичээл орно

2017 оны 12 сарын 12

НҮБ-ийн хүүхдийн сангаас сургуулийн хүүхдүүдэд суурилсан эрүүл мэндийн судалгааг явуулахад хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт  зан үйлүүд их байна гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулбал, сүүлийн  жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байгааг судалгааны дүн харуулж байна. Судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 28.6 хувь илүүдэл жин, таргалалттай. 10 сурагч тутмын нэг нь хэт илүүдэл жинтэй. Таван сурагч тутмын хоёр нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг гэх дүн гарсан байна.

Тиймээс ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг тусад нь оруулдаг болгох, хөтөлбөртэй болгох зорилготойгоор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төв, НҮБ-ын хүүхдийн сангаас Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамдын төлөөлөлтэй уулзалт хийжээ. Энэ уулзалтын хүрээнд эрүүл мэндийн хичээлийг 2018 оноос эхлэн интеграци аргаар биш, тусад нь бие даасан хичээл хэлбэрээр, сэтгэц заслын хамт орохоор болсон байна.

Дашрамд, 15-19 насны охидын төрөлтийн түвшин сүүлийн 10 жилийн хугацаанд бараг хоёр дахин өсчээ.

Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 2016 онд үр хөндөлтийн 18316 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 15-24 насныхны үр хөндөлт 4228 байна. Бэлгийн замаар халдах халдварт өвчнөөр өвчлөгсдийн 11.9 хувь нь 15-19 насных, 29.3 хувь нь 20-24 насныхан эзэлж байгаа юм. Эдгээр тоо баримт нь өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх боловсрол, мэдээлэл дутмаг байгаа гэдгийг харуулж буй гэдгийг уг судалгаанд дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50996
3 эможи
keyboard_arrow_up