COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

50 сая төгрөгийн сантай ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр зарлагдлаа

2017 оны 11 сарын 27

Arslan.mn

"Монголын албан бус боловсролыг хөгжүүлэх нийгэмлэг”, “Global knowledge” академи хамтран ЕБС-ын 10, 11, 12 дугаар ангийн сурагчид болон 15-20 насныханд зориулан “Bright FUTURE-100%” 50 сая төгрөгийн сан бүхий тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. 
Энэхүү хөтөлбөр нь суралцах чин эрмэлзэлтэй, ирээдүйд олон улсад амжилт гаргах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгаруулж, тэрхүү тэмүүллийг нь дэмжиж, амжилт өөд хөтлөх гол зорилготой аж. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 30-ны 24:00 цаг хүртэл явагдана. 

Хөтөлбөрт хамрагдах хүсвэл дараах дарааллын дагуу шалгаруулалтанд оролцох боломжтой. 

Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. 

  1. Танилцуулгын доорх холбоосонд байгаа анкетийг зааврын дагуу бүрэн гүйцэд бөглөж globalknowledgemn@gmail.com хаягруу илгээнэ. 
  2.  Энэхүү постыг PUBLIC тохиргоон дээр шэйр хийж, пэйж болон постонд LIKE дарж, 10-н найзыгаа MENTION хийсэн байх 
  3. Голомт банкны 3150002796 тоот "Глобал нөүлиж" дансанд бүртгэлийн хураамж 33500 төгрөгийг тушаах. Гүйлгээний утга дээр бүртгүүлэгчийн овог, нэр, утасны дугаарыг заавал бичих.

“Bright FUTURE-100%” хөтөлбөрт оролцох

- 2017 оны 12 дүгээр сарын 15-ны 24:00 цаг хүртэл 
- Бүртгүүлсэн сурагч 500 үгэнд багтааж, үг, үсэг, найруулгын алдаагүйгээр, Arial фонд дээр,Microsoft Word программыг ашиглаж дараах агуулгуудыг багтаасан эссэ бичнэ. 

  • Би хэн бэ?
  • Би юу хүсдэг вэ?
  • Би ямар түвшинд байна вэ?
  • Би юунд хүрч чадах вэ? 

- Бичсэн ЭССЭ-г өөрчлөх боломжгүйгээр буюу PDF, эсвэл JPEG өргөтгөлтэй файл болгож globalknowledgemn@gmail.com мэйл хаягаар илгээнэ. Ингэхдээ илгээсэн анкетний дагуу овог, нэр, утасны дугаараа ЭССЭ-ний доод хэсэгт тодорхой бичсэн байна. Өргөтгөлийг өөрчлөөгүй илгээсэн файлыг шударга шалгаруулах үүднээс хүлээн авахгүйг анхаараарай.

Шалгаруулалт дараах байдлаар явагдана.

Сурагчдын бичсэн ЭССЭ-г шалгаруулах комисс тухайн сурагчийн хүсэл тэмүүлэлтэй байдал, өөрийгөө хэрхэн зөв илэрхийлж чадсан зэргийг харгалзан үзэж 2017 оны 12 дугаар сарын 30 ны дотор ТОО ХАРГАЛЗАХГҮЙ-гээр шалгаруулан 2018 оны 1 дүгээр сарын 5-ны дотор https://www.facebook.com/gkacademy1.edu/ фэйсбүүк хуудсаар дамжуулан зарлах болно.

Шалгарсан сурагчид нь дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдээс тодорхой нөхцлийн дагуу сонгон суралцах боломжтой.


  •  Malta-гийн хэлний бэлтгэл(100% тэтгэлэг) – 1 сурагч
  •  Монголын Их, Дээд сургуульд 1 жил төлбөргүй суралцах эрх- 1 сурагч
  •  БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн Их сургуульд 1 жилийн хэлний бэлтгэлд сурах эрх(100% тэтгэлэг) – 1 сурагч
  • Тайванд суралцах эрх(100% тэтгэлэг) – 1 сурагч
  • МОНБУШО-д (Японы ЗГ-ын тэтгэлэг) бэлтгүүлэх эрх (100% тэтгэлэг) – 5 сурагч
  • SAT-ын бэлтгэлд 1 жилсуралцах(100% тэтгэлэг) – 5 сурагч
  • TOEFL, IELTS-ийн бэлтгэлд1 жил суралцах (100% тэтгэлэг)- 5 сурагч
  • ЭЕШ-ийн бэлтгэлд1 жил суралцах(100% тэтгэлэг)- 10 сурагч
  • Англи хэл – Математикийн хосолсон сургалтанд 1 жил суралцах (100% тэтгэлэг) – 5 сурагч
  • Олон Улсын олимпиадуудад бэлтгүүлэх эрх (100% тэтгэлэг) – 5 сурагч

-----------------------------------------------------------------------------------
Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүйг: 88819851 дугаараас зөвхөн ажлын цагаар лавлана уу
Бүртгүүлэх анкетийн холбоос: ЭНД дарна уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50271
0 эможи
keyboard_arrow_up