COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармааг ХАЛАХ ШААРДЛАГАД 500 эцэг эх ГАРЫН ҮСЭГ зуржээ

2017 оны 11 сарын 22

Arslan.mn

Баянзүрх дүүргийн Улсын тэргүүний 129-р цэцэрлэг багш нарт цалин, үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгодоггүй, цэцэрлэгт хүүхдүүдийг авахдаа хахууль авдаг гэх цөөнгүй маргаан дагуулсан талаар тус цэцэрлэгийн эцэг эхчүүдийн зөвлөл хэвлэлийн бага хурал хийлээ. 

Эцэг эхчүүд “Хүүхдүүдийн эрүүл аюулгүй бойжих эрхийг хавчиж байна. Жил бүр эцэг эхчүүд хүүхдүүдээс анги засварын мөнгө авдаг ч ямар ч засвар хийгээгүй. 

Мөн захирал Алдармаа эцэг эхийн зөвлөлийг тараасан учраас үг хэлэх тэмцэх эрхийг боогдуулсан" гэв. 

Эцэг эхчүүдийн мэдээлж байгаагаар уг цэцэрлэгийн эрхлэгч хандив нэрээр мөнгө иддэг. Энэ жил гэхэд 2 настай 80 хүүхэд авна гэсэн ч 35-аар илүү хүүхэд авчээ. Хандив нэрээр авсан мөнгөө хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй байна гэсэн юм.

Эрхлэгчтэй холбоотой маш их хууль бус үйлдэл байдаг тул 500 гаруй эцэг эх Алдармаа эрхлэгчийг халахад санал нэгдэж гарын үсэг зуржээ.

Arslan.mn

"Хүүхдийн төлөө бус өөрийн эрх ашгийн төлөө ажилладаг энэ эрхлэгчийг багш ажилчид, эцэг эхийн төлөөлөл тэмцээд дийлэхгүй байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна. Цаанаа татаас байна уу. Яагаад гэдгийг холбогдох хууль хяналтынхан шалгамаар байна" гэв.  

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50065
1 эможи
keyboard_arrow_up