COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Их, дээд сургууль төгсөгчдийн тоо өмнөх оноос 1.2 мянгаар буурчээ

2017 оны 10 сарын 18

Статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны есдүгээр сарын статистикийг өнөөдөр танилцууллаа.

Arslan.mn

Танилцуулгын боловсрол хэсэгт 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийг хэдэн суралцагчид төгссөн талаар мэдээллэв. Төрийн захиргааны төв байгууллагын мэдээгээр 2016-2017 оны хичээлийн жилд бүх шатны сургуулийг 126.5 мянган суралцагчид төгссөн байна. Үүнээс ЕБС-ийг 72.3 мянган сурагч, Есдүгээр ангийг 34.8 мянга, Арван хоёрдугаар ангийг 37.5 мянган сурагч төгссөн байна.  Харин Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг 19.5 мянган суралцагчид төгссөн бол Их, дээд сургууль, коллежийг 34.7 мянган оюутан төгссөн гэв.

Их дээд, сургууль, коллежийг 2016-2017 оны хичээлийн жилд нийт 34.7 мянган оюутан төгссөн нь өмнөх оноос 1.2 мянгаар буурсан үзүүлэлт юм. Харин ЕБС-ийг төгссөн сурагчдын тоо 15.9 мянгаар нэмэгджээ.

Дашрамд дурдахад, нийт  төгсөгчдийн 53 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48273
0 эможи
keyboard_arrow_up