COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн үнэ төлбөргүй дугуйлан хаана байна вэ

2017 оны 9 сарын 02

Хичээлийн шинэ эхэлж буйтай холбоотойгоор дугуйлангуудын бүртгэл эхэлж байна. Тэдгээрээс Монголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлтээ өчигдрөөс эхлэн энэ сарын 15-ныг хүртэл авч байна. Тус төвийн дугуйлангууд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог.

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд  уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, авто машин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг ангиудад 2-12 дугаар ангийнхан суралцах боломжтой юм.

Түүнчлэн сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой эдгээр сургалт долоо хоногт 3-4 удаа хичээллэх бөгөөд үнэ төлбөргүй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46617
0 эможи
keyboard_arrow_up