COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 10 сарын 29

Боловсролын салбарт өнгөрсөн долоо хоногт  Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.10.23-2014.10.1.29/

 

БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр: Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн нийт 80 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдсан байна гэсэнстатискит мэдээ байдаг

Цаашдаа цэцэрлэгийн насны нийт хүүхдийг хамруулахад 300-аад цэцэрлэгийн шаардлага гарч ирж байгаа юм. Үүний олонхи нь нийслэлд байна. 2012 онд судалгаа хийж байхад нийслэлийн хэмжэнд 45 хороо цэцэрлэггүй байсан. Энэ жил найман дүүргийн 17 хороо цэцэрлэгтэй болсон. Эдгээр 17 цэцэрлэг Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа. Баянзүрх дүүргийн хувьд арван хороо цэцэрлэггүй байсан бол одоо зургаан хороо цэцэрлэгтэй боллоо. /Нийслэл таймс 2014.10.28 194/

БШУЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарг а Д.Цогзолмаа: Хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг танахгүй 

БШУЯ сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэх нь зөв байх. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн бүрэн олгож байгаа. Ялангуяа, төрийн бус өмчийн 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн 17.2 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг 100 хувь тусгаж санхүүжүүлэхээр ирэх оны төсөвт тусгаад байна. БШУЯ-ны зүгээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлбөртэй нь уялдуулан сургалтын нормативт зардлыг бууруулах байр суурь огт баримтлаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна./Зууны мэдээ 2014.10.23 251/

Чих хамар хоолоын мэс заслийн эмч: Д.Жаргалбаяр: Төрөлхийн дүлий хүүхэд ердийн сургуульд сурах боломжтой
Тухайн хүүхэд аль улсын хэл дээр хэл орж байна. Монгол хэлээр хэлд орж байвал эндээ хийлгэсэн нь илүү үр дүнтэй. Гадаадад хийлгэчихээр насан туршдаа эмчийн хяналтад байх болохоор эмчийнх нь хяналт байхгүй болно. Тиймээс эрсдэлтэй. Тусгай хэл заслын багш эмч тусдаа байдаг. Манай эмнэлгийн хувьд хэл заслын өдөр өнжүүлэх төв нь Х хорооллын салбар дээр өдөр бүр хичээллэдэг. Тэнд манайд мэс засал хийлгэсэн 20-оод хүүхэд гурван бүлэг болоод хуваарийн дагуу хичээллэж байна. 2009 онд анх хагалгаанд орсон хүүхэд маань өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид орсон. Сайн сураад явж байгаа. /Зууны мэдээ 2014.10.23 251/
 

Сэтгүүлч: Сайд, дарга нарын өмнөөс сургууль, цэцэрлэг хэлмэгдсээр

Хөрөнгө оруулалтгүйгээс барилга угсралтын ажил зогсч “царцсан” сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад орж дээрх ачааллыг хөнгөлөх ёстой ч хэдэн жилээр хаягдаж хоцорно. Энэ оны төсөвт 150 гаруй царцсан барилга ашиглалтад оруулна хэмээн төсөв баталсан ч цөөн хэд нь л “хар жагсаалт”-аас хасагдсан. Эдгээрийн ихэнх нь нөгөө л сургууль, цэцэрлэгийн барилга. Жавар тачигнаж өвөл хаяанд ирсэн цагт барилгын ажил хийхгүй нь тодорхой. Тиймээс” “царцаж хөлдсөн” барилгууд дараа жил “гэсэх” үү үгүй юу гэдэг олон сар таагаагүй оньсого хэвээр үлдлээ. Төсөв хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд ирэх онд эл цэцэрлэг, сургуулиуд ашиглалтад орох үгүй нь тогтоогдоно. Гэвч төсөв хөрөнгө нь байвч ажил цалгардуулж, замаас нь завшиж хулгайлдаг нь олон.

Үүний харгайгаар ачаалал хэд дахин хэтрүүлэн ажиллаж буй цэцэрлэг сургууль цөөнгүй. Хамгийн ойрын жишээ дурдвал Монгол III сургууль. 2011 онд агтлагдсан ч сургуулийн барилгыг нураана гэж жил тойрсон. Дуншиж дуншиж нураасан сургуулийн ажил одоо л эхлэх нь дээ гэтэл түүнээс хойш дахин нэг жил өнгөрчээ. Одоо ч хуучин сургуулийн хог хаягдал суурин дээр нь овоолгоотой чигээр байна. Энэ хооронд III сургуулийн сурагч, багш, ажилчид ёстой л хээрээр гэр хийнэ гэдэг шиг Сүхбаатар дүүргийн IV, XVI сургуульд толгой хорогдож байгаа. Нэг ширээнд дөрөв, таваараа сууж гурван ээлжээр хичээллээд жил тойрч буй сургууль руу шагайж өнгийсөн сайд, дарга нэг ч үгүй. Хий хоосон улстөржиж, саарал ордонд тухалсан сайд, дарга нар хэлэлцэж, хэрэлдэж, хэнээрхэж байхын оронд нэг ч болов сургуулийн төсөв хөрөнгийг баталж, ажлыг нь яаравчлуулахгүй бол цэцэрлэг, сургуулийн багачууд бөөсөнд баригдаж, боловсрол хүмүүжлийг тэгш, хүртээмжтэй байдлаар авах эрх нь зөрчигдсөөр дуусах нь.
Ажил нь урагшилдаггүй сайд, дарга нарын өмнөөс сургууль, цэцэрлэгүүд хэлмэгдсээр байх уу. Бохир, заваан, бөөстэй хэмээн хэдэн цэцэрлэг, сургуулиа хэдий болтол гүлдийлгэх бол.Ардчилал 2014.10.24 198/

Сэтгүүлч: Сургуулиудад баталгаагүй хүнс нийлүүлж байжээ

“Үдийн цай" хөтөлбөр хэрэгжсэнээр түмний хүүхдүүд гэдэс цатгалан хичээлээ хийх болоод багагүй хугацаа өнгөрөөд буй. Сайн, мууг зэрэг дагуулсаар өдийг хүрсэн энэ хөтөлбөрт төрийн өмчийн 99, төрийн бус өмчийн 84 сургуулийн сурагч хамрагддаг байна. Түмний нялх үрсийг өөрийн хүүхэд шигээ санан хооллож ундалж буй нь сайхан хэрэг ч тэдэнд алдаа дутагдал их байна.
Учир нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөр төдийлөн сайн дүн авсангүй. Уг шалгалтад нийслэлийн найман дүүргийн 101 сургууль, тэдгээрт үйл ажиллагаа явуулж буй 91 цайны газар, нийт 92 байгууллага, ААН, иргэн хамрагдсан юм байна.
Шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 хувь нь цайны газартай боловч тэдгээр цайны газруудын 51 хувь нь зориулалтын бус байртай болох нь илэрчээ. Үүнээсээ болоод өрөө тасалгаа дутмаг, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнээ хадгалах зориулалтын агуулахгүй, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн боловсон хүчин дутмаг байж.
Мэргэжлийн байгууллагын хийсэн шалгалтаар сургуулиудын цайны газрын 72.5 хувийг ААН, 12.1 хувийг иргэн ажиллуулдаг болох нь батлагдсан байна. Харин үлдсэн 15.4 хувийг нь сургууль нь өөрөө хариуцан ажиллуулдаг гэсэн дүн гарчээ. Нийтлэг нэг зөрчил нь хүнсний бүтээгдэхүүнээ дурын цэгээс худалдаж авдаг. / Нийслэл таймс 2014.10.27 193/

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10957
0 эможи
keyboard_arrow_up