COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ СУРАЛЦАГЧДАД ЗОРИУЛЖ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

2014 оны 10 сарын 23

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн бүрэн олгож байгаа билээ. Тэгвэл  хувийн хэвшлийн эдгээр цэцэрлэгт  суралцагчдын хувьсах зардалд зориулж ирэх 2015 оны төсөвт 17.2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал хувийн хэвшлийн нийт 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн хувьсах зардлын мөнгийг тусгажээ.

Дашрамд дуулгахад Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн төлбөртэй нь уялдуулан сургалтын нормативт зардлыг бууруулах байр суурь огт баримтлаагүй гэдгээ мэдэгдсэн. Яамны зүгээс сургуулийн өмнөх боловсролын хамрах сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л  бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд чухал хувь нэмэр оруулж байгаад талархалтай хандаж буйгаа илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10672
0 эможи
keyboard_arrow_up