COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Багш, сурагчид эрүүл орчинд ажиллах, сурах нөхцөл алга

2014 оны 10 сарын 23

Манай улсын ерөнхий боловсролын сургууль ачааллаа дийлэхээ больсон. Барилга байгууламж нь ашиглалтын хугацаа дууссан мөн анги дүүргэлтийн хүчин чадал хэтэрсэн гээд олон асуудал бий. Гэсэн хэдий ч бид ийм нөхцөлд хүүхдээ сургахгүй гэж гомдлохгүй орчин нөхцөлдөө тааруулаад явуулж байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Төр засгаас хэдэн арван сургууль, цэцэрлэг барих талаар бүтээн байгуулалтандаа оруулсан нь мэдээж.

Анги танхим нь хүрэлцэхгүйгээс үүдэн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багш нар хэт ачаалалтай ажиллаж байна. Үүнээс гадна багш, сурагчдын эрүүл, цэвэр орчинд ажиллаж, сурах нь хязгаарлагдаж байгаа нь тод жишээ энэ.

    Энэ сургуулийн хүчин чадал 2,5-3 дахин нэмэгдэж 2014-2015 оны хичээлийн жилд 1-р ангийн 7 бүлэгт тус бүр 54-62 элсүүлсэн, бага, дунд ангиудад анги дүүргэлт зөвшөөрөгдөх нормоос 15-25 хүүхдээр хэтэрсэн нь багшийн ачаалал хэт их, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах нөхцлийг бүрдүүлж байгаа нь тодорхой.

Нэг хүүхдэд ноогдох талбай нормоос 2.2 дахин багассан, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 6.8 хувиар бага хуурайшилттай, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байна гэдгийг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тогтоогдлоо.

Мөн хүүхдийн нягтрал ихэссэнээс сурагчдын ширээ, сандлыг багтаах зорилгоор шахаж тавьж, хоорондын зай, тохиргоог алдагдуулсан, 1а, 1е ангийн зарим сурагчид самбар дээрхи бичээсийг хэт хол, эсвэл хэт ойроос харж хичээллэдэг, ширээний эгнээ хоорондын зай багасчээ. Энэ нь сурагчдын хөдөлгөөнийг хязгаарласан, бичил цаг уурын тохиромжгүй танхимд удаан хугацаагаар албадмал байрлалаар стандартын тохиргоо алдагдсан ширээ сандал дээр сууж хичээллэж байгаа нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтөнд сөргөөр /харааны эрхтэн, нуруу, нугалам/ нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгийг холбогдох байгууллагынхан анхааралдаа авах хэрэгтэй.

Нийслэлд байгаа ЕБС--ийн захын нэг сургууль руу шагайхад дээрх төрх байдал ажиглагдана. Айлын хүүхдийг алга үзэж, нүд үзүүрлэхгүй нь тулд ачаалал, стандартаа мөрдөхгүй ажиллаж буй багш ажилчдыг үүнд буруутгах ёсгүй.

Ийм их ачаалалтай 50-60 хүүхдэд хичээл заана гэдэг бол нэг багшаас хэтэрсэн асуудал. Эцэг эхчүүд билд 1-2 хүүхэдтэй гэртээ даалгаварын хийлгэх гэж ч яадаг билээ. Тэгэхэд нэг багш 50-60 сурагчид хичээл орж байна гээд бодохлоор бүх хүүхдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай.

Сургууль хүрэлцэхгүй нь улмаас багш, сурагчдын аль алийнх нь эрүүл мэнд сурч боловсрох, ажиллах орчинд нь заналхийлж байгаа нь бүүр ч эмгэнэл.

2012-2016 онд улсын хэмжээнд нийт 1101 барилгыг шинээр барих шаардлагатай хэмээсэн. Энэхүү ажилд 1,5 их наяд төгрөг хэрэгтэй гэдгийг БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ хэлж байсан удаатай.   4 жилийн хугацаанд 571 цэцэрлэг, 319 сургууль, 120 дотуур байр, 91 спорт заалыг барьж, цэцэрлэгийн орны тоог 67790-ээр, сургуулийн суудлын тоог 171219-ээр, дотуур байрны орны тоог 11760-аар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байгаа гэдэг. Энэ нь сургуулийн одоогийн хүчин чадлыг 30 хувиар, цэцэрлэгийн 42.3 хувиар нэмэгдүүлэх юм.

Нэмэгдэнэ гэж сонсохоор сайхан байгаа хэдий ч хэзээ, хийж бүтээх юм бол доо. Бидний ирээдүй хойч үе маань шинэ зуунд амьдарч байгаа юмсан. Даанч гадны улс орон шиг өндөр сайхан сургууль тэдэнд минь алга. Хэзээ? нэг ширээнд хоёр хүүхэд сууж хичээллэх бол.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10620
0 эможи
keyboard_arrow_up