COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Яаралтай тусламжийн ээлжит цахим хурал боллоо

2014 оны 10 сарын 17

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2 долоо хоног тутам зохион явуулдаг яаралтай тусламжийн ээлжит цахим хурал боллоо. Энэхүү хуралд ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эмнэлгийн тсламжийн хэлтсийн Яаралтай тусламж хариуцсан мэргэжилтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Ж.Амарзаяа, Б.Майцэцэг, Л.Оюунбилэг болон УХТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Санжаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга М.Тунсаг, Яаралтай тусламжийн тасгийн эмч н.Тодхүү, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Поликлиникийн эрхлэгч Ц.Уранчимэг болон 21 аймгийн яаралтай тусламж хариуцсан эмч, мэргэжилтнүүд оролцов. 

 Тус хурлаар өнгөрсөн 14 хоногт улсын хэмжээнд яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагааны статистик мэдээ мэдээлэл, хуваарьт эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасгийг хэрхэн зохион байгуулсан талаарх танилцуулга болон дэлхий нийтэд тархаад буй ЭБОЛА вируст халдварын талаар бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллах, уг халдварын аюулаас урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын дэглэм хатуу чанд мөрдөх зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов.

 ЭМЯ–ны БХЗГ-ын дарга Я.Буянжаргал нийт хуралд оролцогчдод хандан Эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгслийн тухай, Эмч, эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүдтэй танилцаж, саналаа өгөх хэрэгтэй байгааг хэллээ.

 Мөн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хяналт, яаралтай тусламжийн эмч мэргэжилтнүүдийн тоног төхөөрөмжтэй харьцах чадварыг үнэлэх ажлуудыг хийх хэрэгтэйг сануулж, цахим хурлаар тулгамдсан асуудлуудыг ярихын хажуугаар эрүүл мэндийн байгууллагууд яаралтай тусламжийн тасаг, нэгжээ шинэчлэн зохион байгуулахад ямар онцлог ажлуудыг хийсэн гэдгээ бусадтайгаа хуваалцах, ач холбогдол өгч хариуцлагатай оролцохыг үүрэг болгов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10319
0 эможи
keyboard_arrow_up