COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 07, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хязаалан: Б.Батхүүгийн уясан хар үрээ түрүүллээ

админ
2020 оны 7 сарын 13

Хязаалан: Б.Батхүүгийн уясан хар үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр  07.00 цагт эхэллээ. Хязаалан насны уралдаанд 286 хурдан хүлэг бүртгүүлжээ.

Үндэсний их баяр наадмын долдугаар сарын 10-ны өдөр гурван насны морь уралдах байсан ч цаг агаарын нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан уралдаануудыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Түрүү магнайд өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Д.Ганзоригийн хар үрээг аймгийн алдарт уяач Б.Батхүү уяж хурдлууллаа.

Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаярын хүрэн үрээ
Айргийн гуравт Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уяач Д.Пүрэвсамбуугийн хүрэн үрээ
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын хүрэн үрээ
Айргийн тавт Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн хүрэн үрээ тус тус хурдаллаа.

Эх сурвалж: eagle.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618569
0 эможи

Зочин
2020-07-13 17:50
keyboard_arrow_up