COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Маргааш орон нутгаас тээврийн хэрэгслийг ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТТАЙ гаргана

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр шийдвэрлэсэн.

Arslan.mn

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат мэдээлэл өглөө.

Тэрээр “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 3-ны өглөө аймаг, нийслэлээс гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн нээнэ. Үүнтэй холбоотойгоор 14 мянган тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэн нийслэлийг зорих тоон судалгаа гарсан. Энэ өдрүүдэд замын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.

Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал өндөрсдөг учир цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36, нийт 98 цэгт хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллана.

Мөн бид хөдөлгөөнт  байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулах бөгөөд орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигчийг дараалан байрлуулсан байна.

Пост бүр дээр Эрүүл мэндийн байгууллага болон Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд нэг пост дээр нийт 15-20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд орон нутгийн замыг бүрэн хяналтад авсан.

Харин тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, асуумж бөглүүлнэ.

Тухайн үед тодорхой хэмжээнд хөдөлгөөний удаашрал нэмэгдэх учир энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж, урсгал сөрөх, урдуур дайрах гэх мэт зөрчил гаргахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цаашид нийт 65 байнгын пост хяналт, шалгалтаа гүйцэтгэх бөгөөд одоогоор 36 түр постыг нэмэлтээр ажиллуулж байна.

Мөн зам хаасан өдрүүдэд нийслэлийг зорьсон 7000 орчим тээврийн хэрэгслийг буцаасан гэх тоон мэдээлэл бий. Маргааш Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан ч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хорооллын постууд нэг гарцтай. Тиймээс тухайн пост дээр ачаалал үүсэх нь мэдээж.

Харин баруун талд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо дээр нийт зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн бөгөөд суудлын болон ачааны машиныг өөр өөр эгнээгээр нэвтрүүлнэ.

Мөн маргаашаас цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учир замын ачааллаас шалтгаалан Улсын онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас цаг тухайд нь хөдөлгөөн зохион байгуулалт дээр шийдвэр гаргаж ажиллана.

Тухайлбал, аймаг дүүргээс гарах гэж буй тээврийн хэрэгслийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, цагийн зайтай гаргах арга хэмжээ авна. Тиймээс ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхааруулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
614290
15 эможи

Зочин
2020-03-02 23:37
otgonbayr
2020-03-02 15:24
zuv shuu jolooj naraa ta hed zamdaa bolgoomjtoi yavaarai ta busdiig huurah bish uurguu huurj baigaa shuu ta nariig ger bul naiz nuhud ghin huleej baigaa shuu
keyboard_arrow_up