7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 23, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Шагналаар бялуурсан наадмууд

админ
2019 оны 7 сарын 30

Бидний монголчууд наадна гэж ёстой “алж өгөх” юм аа.

Arslan.mn

Жилээс жилд улам олон наадам болдог. Цар хүрээ нь ч бүр өсөж. Тэр нь энэ жил үнэхээр тод харагдав. Улсын баяр наадмын өмнөөс эхлээд л бараг өдөр бүр баяр наадам болов. Наадсаар байгаад энэ сарыг барав.

Одоо наадам дуусаж намрын ажилдаа орох байх гэтэл өнөөдөртөө тэр тухай ам нээж буй хүн алга. Төр, засгийнхан ч чив чимээгүй. Намрын сар урт учир бас талд нь наадчихсан ч яадаг юм гэцгээж байгаа байх. Долоодугаар сарыг наадмын сар гэж нэрлээд удаж байна.

Сая долоон аймагт “бүсийн  хурд” гэдэг хөшигний ард томоохон наадмууд боллоо. Баянхонгорт Ламын гэгээний мэндэлсний 380 жилийн наадам л гэнэ. Хөвсгөлд “Хотгойдын хурд”, Өмнөговьт “Говьшанх-6”, Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, Дорнодод Зүүн бүсийн хурд гээд л.

Наадамд дуртай нь энэ биеэ хуваагаад үзмээр реклам сайтай хөлтэйхөн баяр хаа сайгүй. Наадам далимдуулсан шагнал урамшуулал ч замаа алдсан шиг. Баянхонгорынхон Ламын гэгээнийхээ хишгийг мөн сайн тараав даа. Ой угтсан сугалааныхаа азтанд суурь хонь, азарга адуу, хоёр өрөө байр өгч байх юм. За тэгээд манлай хүлгийн эзэн, түрүүлсэн бөх 10 сая төгрөгийн байтай.

Бидний мэдэхийн орон нутагт түрүү морь, бөх даага хөтөлдөг байсан цаг одоо ярихад үлгэр юм даа хөөрхий. Өөр наадмууд ч лав л бөхийн бай таван саяас буусангүй дуулдана лээ. Ер нь улсын цол авсан бөх бараг л шагналдаа бялуурдаг болсон цаг сая Дорнодын наадмаар энэ жил улсын харцага цол хүртсэн Д.Анарт нутгийн зөвлөл нь “Ланд-200” бэлэглэсэн бол нэг компанийнхан 50 сая төгрөг тоолоод өглөө л гэнэ.

Кекүшюүзан Д.Батбаяр “Ховдоос очиж” хүртэл түүнд хоёр өрөө байр өглөө л гэнэ. Энэ тухай бичихдээ Д.Анар гэдэг залууд тэр олон хонь адуутай болж байгаа хүмүүст атаархсан юм биш. Монголчууд ядуурлаа барилаа л гэдэг. Огт худлаа гэдгийг энэ их шагналын “цутгалан”-гаар харуулах гэсэн.

Монголчууд цагаан сараа олигтойхон тэмдэглэх гэж гэрээ зараад буйран дээрээ идээ, будаагаа засаад золгодог гэсэн яриа байдаг бол одоо нэг нь улсын цол аваад ирвэл “жип” машин хадаг дээр тавиад өгдөг нь яг л зуршил мэт болсон. Хараад гайхахаа ч байсан юм шүү дээ. Зөвхөн Дорнодынхон ч биш.

Зарим баячууд нь нэг муу “Жип” машиныг хайрцаг шүдэнзний дайтай санадаг болсон цаг. Нэгнийхээ төрсөн өдрөөр хүртэл “Ланд-200” өгсөн удаа ч бий нэг баян нөхөр. Томчуул бие биеийнхээ төрсөн өдрөөр сая сая төгрөг бариад очдог юм гэх чинь билээ.

Бас монголчууд жалга довны үзэл гэгчээ огт гээгээгүй. Энэ нь Дорнодын наадмаар тод харагдав. Улсын аварга Э.Оюунболд, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар, Улсын начин Б.Серик тэргүүтэй бөхчүүд очсон чинь Дорнодынхон наадамдаа барилдуулахгүй гээд хавьтуулсангүй.

Ноднин Булганыхан наадмаараа цол олгох наадмаа тусад нь хийсэн. Гэхдээ гадны бөх барилдуулаагүй. Уг нь улсын цолтнууд орон нутгийн наадамд заавал түрүүлэх гэж очдоггүй. Гэхдээ явц дунд олох юмаа олчихдог. Энэ нь нууц биш болсон.

Хэрэв улсын цолтой бөх тэр аймгийнх нь начинтай үзүүр түрүүнд үлдлээ гэхэд ойчоод л өгнө. Заавал нутгийн бөх түрүүлэх ёстой гэсэн юм шиг. Цаанаа нэг юм байх болсон. Сая гэхэд харахгүй юу “Говь шанх-6” наадамд хоёр бөх үлдээд улсын начин Ц.Одбаяр түрүүлж улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн байна.

Өмнөх хоёр ч удаагийн наадамд Ч.Санжаадамба аварга болоогүй байхдаа түрүүлсэн юм гэдэг. Гэтэл одоо Ц.Одбаярыг дийлэхээ байж гэнэ. Бас Говь-Сүмбэрийн наадамд улсын арслан Д.Азжаргал түрүүлжээ. Унаж өгсөн бөх нь залуу начин Э.Даш. Ер нь хөдөө орон нутагт наадам иймэрхүү болдог. Ахиж өөрчлөгддөг, нэмэгддэг юм нь бай шагнал. Үүнийг саяын наадмууд бүр сайн харуулав.

Заал танхимын барилдаанд голдуу аварга, арслангуудтай үлдэж бас түрүүлдэг хүн бол Д.Анар л даа. Гэтэл аймгийнхаа наадамд тэр босоо доо гэж байтал наймд үлдээд аймгийн начинд өнхрөөд өгнө лээ. Цаанаас нь ингэж “найруулсан” байлгүй. Өөрөө ч үзүүр түрүүнд үлдээд худлаа унаснаас эртхэн “аяа бодъё” гэсэн ч юм уу. За шагналаар бялуурсан наадмуудын сонин ийм л. Наадмын сар дууслаа.

Одоо наадам байхгүй байлгүй гэж бодов. Үгүй юм аа. Хөвсгөлд гэхэд Цагаан-Уулд болох Дэлгэрхаан уулсын тахилга “Дархад” цагаан адууны баяр наадам болно гэж зарлаж байна. Улсын цол хүртсэн бөхчүүдээ алдаршуулах наадам хааяагүй дуулдана лээ. Наадмаа болиоч гэж хэлбэл наадамчдад алгадуулж мэдэх янзтай. Наадамлаад л бай л даа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин Д.Цэрэннадмид
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606190
0 эможи

keyboard_arrow_up