COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Баяр наадмын үеэр туул голын усанд нэг хүн энджээ

2019 оны 7 сарын 12

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулж байна.

Arslan.mn

Мөн  гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байгаа аж. 

2019 оны зургаадугаар сараас хойш таван иргэн анхаарал сонор сэрэмжгүй байдлаасаа үүдэн амь насаа алджээ. Өчигдөр л гэхэд наадамлаж явсан хүмүүсээс нэг иргэн туул голын усанд эндсэн байна. 

Иймд иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
605820
2 эможи

keyboard_arrow_up