COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүй долоон худагт 7500 машин зогсох боломж бүрдүүллээ

2019 оны 7 сарын 10

Arslan.mn

Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, DК, Ү, Г, улаан, ногоон М зэрэг нийт долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоон худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000, нийт 16,000 тээврийн хэрэгсэл зогсох боломж бүрдүүлжээ.

Иргэдэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,

“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ийн зогсоолд байруулна.

“Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл-ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ийн 500 автомашины зогсоолд байрлуулна.

“Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл-“Суруго Монгол” ХХК-ийн чанх урд талд 300 автомашины зогсоолд байрлуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605778
0 эможи

Зочин
2019-07-10 10:28
баярлалаа
keyboard_arrow_up