COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг зохион байгуулна

2019 оны 7 сарын 09

Монгол орныг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн долоодугаар сард л гэхэд энэ жил 100 мянган жуулчин ирнэ гэсэн таамаглал байна. Долоодугаар сарын гол үйл ажиллагаа болох Монгол түмний их баяр наадмыг үзэж сонирхохоор зорин ирдэг жуулчдад наадмын билетийн хүртээмж хангалттай биш байдаг. Тиймээс энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ хамтран зөвхөн жуулчдад зориулсан “Naadam Night” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол түмний наадмын нээлтийг Англи хэл дээр одот тэнгэрийн дор үзэх боломжийг жуулчдад олгож байгаа бөгөөд Монголчуудын ёс заншил, соёлыг мэдрүүлсэн өвөрмөц үйл ажиллагаа байж чадна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Энэ үеэр Монгол үндэстний ахуй соёл, өв уламжлалыг харуулсан үзвэр, үйлчилгээнүүд, жуулчдад зориулсан хөгжөөнт тоглоомууд гэх мэт сонирхолтой үйл ажиллагаанууд мөн амьд хөгжмийн тоглолтууд зохион байгуулна. Тус үйл ажиллагааг салбарын төрийн бус байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал, жуулчлалын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605725
0 эможи

keyboard_arrow_up