COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт ард иргэдэд анхааруулах зөвлөгөө

2018 оны 7 сарын 10

Arslan.mn

Баярын амралтын өдрүүдэд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал ихсэж, төрөл бүрийн хордлогот, халдварт өвчин, архаг хууч өвчин сэдрэх, осол гэмтэл ихсэх хандлагатай байдаг. Иймд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • - Архи дарснаас татгалзах, архигүй баяр тэмдэглэх
  • - Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
  • - Хоол ундыг тохируулан хэрэглэх, муудсан хоол хүнс хэрэглэхээс сэргийлэх
  • - Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
  • - Ил задгай, баталгаагүй газраас хоол хүнс авахаас татгалзах
  • - Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
  • - Наршилтаас сэргийлэх
  • - Гүнзгий гол, дуу цахилгаантай бороо, үеэр уснаас сэргийлэх
  • - Ахуйн осол гэмтлээс сэргийлэх
  • - Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
  • - Хурд хэтрүүлэхгүй явах, суудлын бүс, даруулгыг хүн бүрт тохируулан хэрэглэх, суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх
  • - Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах

-        Гудамж, талбайд хүн ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх, тусламж иртэл анхны тусламж үзүүлэх

Xаяг:УБ хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Ц.Жигжиджавын гудамж-9

Хангарьд ордон-900 тоот,  Улаанбаатар-15160       

Утас: (976-11)320981, 70110500   Факс: (976-11)325076

Цахим хаяг: http://www.ubhealth.mn, nemg@ubhealth.mn

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59451
0 эможи

keyboard_arrow_up