COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хурдан морины уралдаан хязаалан насны морьдоор эхэлнэ

2018 оны 7 сарын 10

Arslan.mn

Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдоор эхэлнэ.

Хязаалан насны морьдын уралдаан 08.00-11.00 цагийн хооронд болж, энэ жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангууд тодорно.

Мөн шүдлэн насны морьдын уралдаан 14.00-16.30 цагийн хооронд болно. Хязаалан 17 км, шүдлэн 14 км-т уралдана.

“Хүй долоо худаг”-т явган хүний зам тавьж, гэрэлтүүлгийн системийг шинэчилжээ. Мөн наадамчин олны аюулгүй байдлыг хангах, тэднийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дотоодын цэргийн тавдугаар ангийн алба хаагчид морь барианы хамгаалалтын шугамыг уртасгаж, шонгуудад цацруулагчтай тэмдэг, тэмдэглэгээ наасныг баяр наадмын комиссоос мэдэгдсэн. Хурдан морины уралдааны замыг камержуулжээ. 

Наадмаар хурдан морь дагадаг автомашинуудыг болиулах шийдвэрийг хурдан морины комисс гаргасан. Хэрэв зөвшөөрөлгүйгээр морь дагавал торгох зэрэг арга хэмжээ авна. Зайлшгүй шаардлагатай 12-13 автомашин дагах юм байна. Мөн хүй долоо худагт эмнэлгийн автомашиныг өртөө хэлбэрээр байршуулжээ. 

Долдугаар сарын 11-нд азарга, их нас, долдугаар сарын 12-нд соёолон, даага уралдаж, улсын их баяр наадмын хурдан хүлгүүд Хүй долоо худагт тодорно.

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59446
0 эможи

keyboard_arrow_up