COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаагийн ажилтнууд цахим сургалтад хамрав

2018 оны 2 сарын 12

Зураг

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд үүсч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах,  цагдаагийн газар, хэлтсүүдийн алба хаагчдад мэдлэг олгох зорилготой цахим сургалт, хэлэлцүүлгийг өнгөрөгч баасан гарагт  Нийслэлийн цагдаагийн газарт зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт 21 аймгийн болон нийслэлийн цагдаагийн газрын харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хэв журмын тасаг, хэсгийн дарга, ахлах байцаагч, хэсгийн байцаагч зэрэг нийт 91 алба хаагч хамрагдав. Хууль сахиулахын Их сургуулийн ахлах багш, доктор цагдаагийн дэд хурандаа Д.Булган, Р.Эрдэнэбаатар, Б.Наргулан, цагдаагийн хошууч Г.Бямбадорж нар “Зөрчил шалган шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаа, нотлох ажиллагаа, тактик, анхаарах асуудал”, ”Хулгайлах зөрчлийг шалгах, нотлох баримтыг бүрдүүлэх арга тактик”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх”, “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын зөрчлийг шийдвэрлэх арга тактик” сэдвээр хичээл зааж, хуулийн тестээр хэлэлцүүлэг хийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53731
0 эможи
keyboard_arrow_up