COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эртний автомашинуудыг танилцуулна

2017 оны 10 сарын 13

“Тэнгэрийн Модун” ТББ, “M77” спорт машин сонирхогчдын холбоо хамтран энэ сарын 14-15-нд “Наадам төв”-д ховор, содон 200 автомашин, мотоциклийг танилцуулах “Ub auto tuning-2017” арга хэмжээг зохион байгуулах болжээ.

Уг арга хэмжээнд эртний, содон автомашинуудын хэв маягийг нь өөрчлөн тоноглосон болон цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн автомашин, мотоциклийг оролцуулах бөгөөд 14-нд 10.00-18.00 цагт, ням гарагт 10.00-16.00 цагт болох аж. Мөн үеэр  “Toyota Crown”  машиныг дуудлагаар худалдана, эхлэх үнэ 100 ам.доллар байх юм.

Арга хэмжээний үеэр автомашин, мотоцикль сонирхогчдын үзүүлбэр, бүх насныханд зориулсан тэмцээн, уралдаан болно. Арга хэмжээг үзэх хүсэлтэй 10-аас доош насны хүүхэд үнэ төлбөргүй байх бол том хүний тасалбар 10 мянган төгрөг байна. Тасалбарыг “Наадам төв”-д борлуулж эхэлжээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48101
0 эможи
keyboard_arrow_up