СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн улмаас нийслэлд найман гэр, долоон байшин усанд автжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн улмаас нийслэлд найман гэр, долоон байшин усанд автжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн улмаас нийслэлд найман гэр, долоон байшин усанд автжээ

2022 оны 6 сарын 19

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт өчигдрийн 19:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буужээ.

Энэ талаарх мэдээллийг тухайн өдрийн 19:20 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. Улмаар Баянзүрх дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт 53, Чингэлтэй дүүрэгт найман, Хан-Уул дүүрэгт 11, нийт 85 дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж найман гэр, долоон байшин усанд автаж, хоёр гэр нурж, таван байшингийн дээвэр хууларсныг аюулгүй болгож, үерийн усыг соруулж, зам гарцыг цэвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажиллажээ. 

Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
638066
2 эможи

нөхөр 5эхнэр
2022-06-19 17:37
Үер буудаг газар зөвшөөрөл өгсөн даргийн гарын үсэг бга шү дэ
keyboard_arrow_up