163-р цэцэрлэгийн гадна талбайг тайз, үзэгчдийн суудалтайгаар тохижуулжээ 163-р цэцэрлэгийн гадна талбайг тайз, үзэгчдийн суудалтайгаар тохижуулжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

163-р цэцэрлэгийн гадна талбайг тайз, үзэгчдийн суудалтайгаар тохижуулжээ

2021 оны 9 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд байрлах 163 дугаар цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа.

Сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг  эрүүл, аюулгүй орчинд сургах зорилтын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон хот тохижилтын санхүүжилтээр энэхүү тохижилтыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэг нь 1992 онд ашиглалтад орсон бөгөөд өнөөдрийн байдлаар 380 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Тус цэцэрлэгийн гаднах тохижилтын талбай хуучирч, шаардлага хангахгүй болсон тул шинэчлэн тохижуулах ажлын хүрээнд нийт 3,386 ам метр талбайд элсэн тоглоом, хөгжөөнт модон тоглоомууд, хүүхдийн тайз, үзэгчдийн суудал, сандал, сүүдрэвч, ногоон зүлэг зэргийг орчин үеийн стандартад нийцүүлэн цогцоор нь тохижуулсан юм. 

Гэрэл зургийн эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэс

Тохижилт, угсралтын ажлыг “Топ универсал констракшн” ХХК дөрвөн сарын хугацаанд гүйцэтгэн, ашиглалтад орууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631043
2 эможи

keyboard_arrow_up