Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон орон сууцны ХАЛААЛТЫГ өнөөдөр өгч эхэлнэ Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон орон сууцны ХАЛААЛТЫГ өнөөдөр өгч эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон орон сууцны ХАЛААЛТЫГ өнөөдөр өгч эхэлнэ

2021 оны 9 сарын 15

Arslan.mn

2021-2022 оны төвлөрсөн дулаан хангамжийн халаалтыг есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн залгахыг "УБДС" ТӨХК-аас мэдэгдлээ.

Төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалт өгч эхлэх хугацааг есдүгээр сарын 15, дуусах хугацааг тавдугаар сарын 15-ны өдрөөр тогтоожээ.

Харин ААН, байгууллагын халаалт эхлэх хугацааг 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусгах юм байна.

Халаалт өгөх гэж буй тул орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, тусгай зөвшөөрөл бүхий компаниуд 2021-2022 оны дулааны гэрээгээ шинэчилсэн, өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай аж.

Иргэд, оршин суугчид халаалт өгөх өдрүүдэд дулааны шугамын хаалт, тоолуур болон бусад тоноглолуудыг шалгах, гэртээ хүнтэй байж ус алдах, шугамын гарч болзошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Дулаан хангамжтай холбоотой мэдээлэл, лавлагааг Шуурхай албаны 70047005 утаснаас лавлахыг зөвлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630950
0 эможи

keyboard_arrow_up