Баруун 4 замын уулзварыг өнөөдрөөс хааж, зам засна Баруун 4 замын уулзварыг өнөөдрөөс хааж, зам засна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Баруун 4 замын уулзварыг өнөөдрөөс хааж, зам засна

2021 оны 7 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-ны өдрийн 22:00 цагаас долоодугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл Баруун 4 замын уулзварын засварын ажлын хүрээнд авто замын асфальтбетон хучилт хийгдэнэ.

Зам засварын ажил хийх болсонтой холбогдуулан Баруун 4 замын уулзварын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. 

Түүнчлэн нийтийн тээврийн 3 чиглэл түр зогсож, 20 чиглэлд маршрутын өөрчлөлт орж байна. Өөрчлөлт орж буй чиглэлүүдийн эргэлтийн урт сунгагдаж байгаа тул зорчигч та бүхэн цагаа төлөвлөлж үйлчлүүлээрэй.

Түр зогсох 3 чиглэл:

  • Т:2 "5 шар - Ботаник"
  • Т:4"Ботаник - Вокзал"
  • Т:5 "3. 4 хороолол - Офицеруудын ордон"

Өөрчлөлт орж буй 20 чиглэл:

  • Ч:1 "5 шар - Офицеруудын ордон" /цахилгаан/
  • Ч:2 "Шархад - МУБИС - 3,4 -р хороолол"
  • Ч:3 "Зүүн салаа - Халдвартын эмнэлэг"
  • Ч:9 "Нисэх - Нарны гүүр - Тэнгис кинотеатр - Хүнсний 4 дэлгүүр"
  • Ч:17А "Баруун 4 зам - Их тойруу - Зүүн 4 зам - Нарны зам" /их тойрог/
  • Ч:17Б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу" /их тойрог/
  • Ч:21А "Булгын 19-р гудамж - Вокзал - 3,4 хороолол"
  • Ч:21Б "Булгын 19-р гудамж - 3.4 хороолол - Вокзал"
  • Ч:22 "Шадивлан -Бөмбөгөр - Чингис Соосэ ДС-Далангийн зам"
  • Ч:27 "Вокзал - Бөмбөгөр - Өвөр согоот"
  • Ч:37 "Улаанхуаран - 4 хороолол"
  • Ч:40 "Мах импекс - Тэнгискинотеатр - Улаанхуаран"
  • Ч:43 "Баянхошуу - Ард кинотеатр - Бөмбөгөр худалдааны төв"
  • Ч:47 "Орбит - Ардкинотеатр"
  • Ч:49 "1-р хороолол - Модны 2 - МУИС - Дүнжингарав худалдааны төв"
  • Ч:57 "Улаанчулуут -Их наран - МУИС"
  • Ч:58 "3.4 хороолол - Мишээл экспо"
  • Ч:59 "ХМК-Офицеруудын ордон" /цахилгаан , их багтаамж/
  • Ч:70 ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр
  • Ч:74 "Цагаан даваа - Гандан - Вокзал"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629054
0 эможи

keyboard_arrow_up