Бөхийн өргөөний урд талын гараашууд болон UB паласын үерийн даланг дагасан чингэлгүүдийг чөлөөлж байна Бөхийн өргөөний урд талын гараашууд болон UB паласын үерийн даланг дагасан чингэлгүүдийг чөлөөлж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бөхийн өргөөний урд талын гараашууд болон UB паласын үерийн даланг дагасан чингэлгүүдийг чөлөөлж байна

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. 

Энэ жилийн тухайд 246 байршлын 952 зөрчил арилгах бол хууль журмын хэрэгжилтийг хангах тухай 251 дүгээр захирамжийн хүрээнд 1,730 байршлын 1,730 зөрчлийг арилгах юм.

''Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх үед мөрдөх журам''-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураасан чингэлэг, гарааш, гараашны эд анги, ТҮЦ болон зөөврийн байгууламжууд, хашаа, хайс, шон, гинж, самбар зэргийг эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн байгууллагын албан хаагч, хөндлөнгийн гэрчийг оролцуулан тэмдэглэл үйлдэх, зураг авах, бичлэг хийх зэргээр баримтжуулан, эд зүйлийг бүртгэлжүүлэн авч, журмын хашаанд хадгалдаг.

Эзэмшигчид нь буцаан олгохдоо тухайн дүүргийн хариуцсан Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн, хөрөнгө санхүү хариуцсан ажилтан, журмын хашааны сахиул болон хадгалагч этгээд, эзэмшигчийг өөрийг нь байлцуулан тэмдэглэл үйлдэн баталгаажуулж хүлээлгэж өгдөг.

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгаж байна. Тус газарт П.Н.Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн арын замтай холбох 330 метр урттай, 6 метр өргөнтэй нэг талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүн зорчих хэсэг болон 2 урсгал бүхий авто зам тавигдах юм. 

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт, Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөжээ. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг эхлүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626895
0 эможи

keyboard_arrow_up