Вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн бол хаана хандах вэ? Вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн бол хаана хандах вэ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн бол хаана хандах вэ?

2021 оны 5 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн хоногт нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс нийт 218  дуудлага очжээ. 

Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 33 иргэн хандсанаас 13 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 20 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгсөн байна.

Өнөөдөр Улаанбаатар хотод 115 цэгт 301 багийн 2,339 эмч, ажилтан ажиллаж, 75,592 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 71.7 хувь буюу  819.477 нь I тунд, 40.2 хувь буюу 459.729 II тунд хамрагджээ.

Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэд гэрчилгээгээ төрийн үйлчилгээний цахим систем /www.e-mongolia.mn/-ээс татан авах боломжтой.

Хэрэв вакцинд хамрагдсан мэдээлэл алдаатай шивэгдсэн, эсвэл мэдээлэл ороогүй бол дүүргүүдийн тандалтын албаны доорх лавлах утсанд хандаарай.

Гадаадын иргэн вакцинд хамрагдсан гэрчилгээгээ эрүүл мэндийн яамны vis.health.gov.mn цахим хаягаас авах юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626620
0 эможи

keyboard_arrow_up