Хан-Уул дүүрэгт том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ Хан-Уул дүүрэгт том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүрэгт том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын авто машин унасан осол өчигдөр гарчээ.

Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба дөрөвдүгээр сарын 14-ний 21:19 цагт хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн авто машин авто замын хажуу руу унаж, гурван тонн дизель түлш асгарсан байсныг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минутын хугацаанд ажиллажээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625547
2 эможи

keyboard_arrow_up