Д.Сумъяабазар: 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй, автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлана Д.Сумъяабазар: 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй, автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Д.Сумъяабазар: 18 градусаас дээш согтууруулах ундаа худалдахгүй, автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлана

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

Нийслэлийн онцгой комисс маргаашаас эхлэн 15 хоногийн турш бүх нийтийн бэлэн байдалд шилжих буюу хөл хорио тогтоох болсон Засгийн газрын шийдвэр, УОК-ын тогтоолын дагуу гаргасан захирамжаа танилцуулж байна.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:  Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, ААН-ийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн, авто машины улсын дугаарын сүүлийн оронг үндэслэн хувийн болон тээврийн хэрэгслээр зорчуулах зохицуулалт хийж байна.

18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалах болон түүгээр үйлчлэхийг хориглох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээ авна.

Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж байна. Тодруулбал, өглөө 06:30-10:00 цаг, 12:00-15:00 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулна.

Зөвшөөрөгдсөн салбарын ажилчдын хувийн автомашиныг тэгш, сондгойгоор хязгаарлах зэрэг хязгаарлалт тогтоож байна. 

Эмнэлэгт хандах, шинжилгээ өгөх, вакцинд хамрагдахаар бол иргэний үнэмлэх, холбогдох материалуудаа цагдаад шалгуулж нэвтэрнэ. 

Хот хооронд дараах шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ: Эрүүл мэнд, буяны ажил, орон нутагт буцаж байгаа иргэд, хүнс, эм, шатахуун гэх мэт тээвэрлэлт, уул уурхай, газар тариалан, зам тээврийн бүтээн байгуулалт хийж буй иргэд 72 цагийн PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэхтэйгээр асуумж бөглөж нэвтэрнэ.   

ШУУД ҮЗЭХ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
625333
3 эможи

Зочин
2021-04-10 09:45
Хөл хорио тогтоочихсон байхад үхсэний чинь тэгш,сондгой тоогоор явуулах.Энэ эргүү дагз дандаа балайрч байхийн.Энэ тэнэгийг зайлуулаач Eрөнхий сайдаа.
keyboard_arrow_up