Өнөөдрөөс эхлэн худалдаа, үйлчилгээний газрууд 07:00 цагаас 00:00 цаг хүртэл хэвийн ажиллана Өнөөдрөөс эхлэн худалдаа, үйлчилгээний газрууд 07:00 цагаас 00:00 цаг хүртэл хэвийн ажиллана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдрөөс эхлэн худалдаа, үйлчилгээний газрууд 07:00 цагаас 00:00 цаг хүртэл хэвийн ажиллана

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой шаардлага, журмын хүрээнд эхлүүлэхээр болоод буй.

Харин энэ хугацаанд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь 07:00-оос 00:00 цаг хүртэл байна гэдгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газраас халдвар тархалтын шаталсан түвшинг өнгөөр тогтоож, тухайн үед авах арга хэмжээний талаар мэдээлсэн. Уг зэрэглэлийн дагуу худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг

  • 1-р зэрэг буюу ногоон бүс болсон тохиолдолд хэвийн горимоор
  • 2-р зэрэг буюу шар - өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдол 07:00-00:00 цаг хүртэл
  • 3-р зэрэг буюу улбар шар – өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-22:00 цаг хүртэл
  • 4-р зэрэг буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-21:00 цаг хүртэл ажиллахаар журамласан байна.

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс нийслэлд өдөр тутмын бэлэн байдлын зэрэг буюу хоёрдугаар зэрэгт шилжиж байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
623883
2 эможи

keyboard_arrow_up