Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан гурван хүн амиа алджээ Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан гурван хүн амиа алджээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан гурван хүн амиа алджээ

2021 оны 2 сарын 09

Arslan.mn

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарсны улмаас гурван хүн амиа алджээ.

Тодруулбал, тус дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:28 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь гурван хүн амиа алдсан байсныг гаргасан байна.

Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
623437
2 эможи

keyboard_arrow_up