“Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA“ аяны хүрээнд БАЯНГОЛ дүүргийн 3000 БАГШИД цахим хичээлийн ДАТА ЭРХ бэлэглэлээ “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA“ аяны хүрээнд БАЯНГОЛ дүүргийн 3000 БАГШИД цахим хичээлийн ДАТА ЭРХ бэлэглэлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA“ аяны хүрээнд БАЯНГОЛ дүүргийн 3000 БАГШИД цахим хичээлийн ДАТА ЭРХ бэлэглэлээ

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилсан “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” уриалгад үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниуд нэгдэж, багш сурагчдад нэг сарын дата эрх бэлэглэх арга хэмжээ боллоо.

Тус арга хэмжээнд НИТХ төлөөлөгч, Нийслэлийн инноваци технологийн алба хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч Gmobile, Mobicom, Unitel компаний төлөөллүүд мөн сургуулийн удирдлага, багш, сурагчдын төлөөлөл оролцсон юм.

Arslan.mn

Уриалгыг санаачлагч БГД-ын ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд коронавирус халдварын улмаас Монгол улсын боловсролын салбар түүхэндээ анх удаа орон даяар цахим сургалтыг зохион байгуулж сургалтын шинэ туршлагыг нэвтрүүллээ. Энэ нь нэг талдаа шинэ туршлага боловч нөгөө талаараа дэлхийн томоохон сургуулиудад орон зай хамаарахгүйгээр суралцаж дэлхийн боловсролыг цахимаар эзэмшиж болох шинэ ур чадварыг бий болгосон эхлэл үе гэж харж байна. УОК-ын 2021 оны 01 дүгээр сарын 31-ний шийдвэрээр энэ сарын 1-ний өдрөөс эхлэн II улирлын хичээлийг цахимаар зохион байгуулж байна. Тиймээс миний бие багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” уриалгыг дэвшүүлсэн.  

Цахим боловсролыг тэгш , хүртээмжтэй хүргэж эзэмшүүлэхэд нэн шаардлагатай зүйл нь багш, сурагчид боловсролын цахим сүлжээндээ нэвтрэхэд шаардагдах үүрэн дата гэж бид үзэн БГД-ын ЕБС, СӨБ-ын 3014 багш, төгсөх ангийн 2550 хүүхдэд  нэг сарын хугацаатай үүрэн датагаар хангахыг зорьж энэхүү уриалгыг гаргасан. Уриалга гарсан өдрөөс эхлэн өдөр бүр олон төлөөлөгчид, ААН, эцэг эхчүүд маань цахимаар болон бодитоор дэмжин уриалгад нэгдсээр байна.

Багш нараа дэмжихээр, цаашлаад эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, сурагчдынхаа боловсролыг дэмжин ажиллахаар ирсэн Та бүхэндээ Баянгол дүүргийн багш, сурагчид, эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархаж байна.

Arslan.mn

НИТХ төлөөлөгч, Нийслэлийн иноваци технологийн алба хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

ЕБС-ийн II улирлын хичээл цахимаар эхлээд удаагүй байна. Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилсан “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” уриалга нь энэ цаг үед маш зөв асуудлыг дэвшүүлсэн тул миний бие дэмжин, багш, сурагчдынхаа асуудлыг шийдвэрлэж ажилласандаа баяртай байна. 

Миний хувьд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдсон бөгөөд Unitel компанитай хамтран өөрийн сонгогдсон тойргийн дата хэрэглээ зайлшгүй шаардлагатай байсан ахлах ангийн 834 сурагч, 670 багшид бүтэн нэг жилийн дата эрхтэй дугаар, мөн G Mobile компаний дэмжлэгтэйгээр 1000 багшийн гурван сарын дата эрхийг бэлэглэж байна. Хамтран ажилласан үүрэн операторын G Mobile, Unitel компаний хамт олонд талархал илэрхийлье.  

Arslan.mn

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:

Юуны өмнө энэ ажлыг санаачилсан БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад, дэмжиж оролцож байгаа үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч компаниуд, ААН, төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. Ковид-19 цар тахалтай бид хамтын хүчээ нэгтгэн давж гарах ёстой. Цар тахал боловсролын чанарт маш ихээр нөлөөлж байгаа бөгөөд үүнийг шийдэхийн тулд цахимаар хичээллэх аргыг сургалтандаа нэвтрүүлээд байгаа. Манай дүүргийн хувьд ЕБС, цэцэрлэгтэй олонтой. Сургуульд суралцах хүүхэд багачуудын ч тоо их. Үүнийгээ дагаад цахим хичээлд хамрагдаж чадахгүй маш олон хүүхдүүд байгаа бөгөөд бид эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллахыг хичээж байна. Цахимаар хичээллэж байгаа эдгээр өдрүүдэд дата хэрэглээ хамгийн чухал бөгөөд хүүхдүүдийн сурах их үйлсэд тусламж үзүүлж байгаа бүх хүмүүст дахин баярлалаа гэж хэлмээр байна. Цаг үеийн байдал хүнд байгаа хэдий ч боловсролын үйл ажиллагаа хэзээ ч зогсох ёсгүй.

Arslan.mn

G Mobile компаний Борлуулалтын газрын дарга С.Туяа:

Үндэсний оператор G Mobile компаний зүгээс цахимаар боловсролыг түгээх их үйлсэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшид интернетийн хязгааргүй хэрэглээтэй дугаарыг бэлэглэж, “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” уриалгад албан ёсоор нэгдэж байна. Үүнээс гадна “Дататай Дархлаатай 7000” цэнэглэгч картыг гаргасан бөгөөд энэхүү картын 5 хувь нь “Ковид-19”-ын эсрэг вакциныг худалдаж авах үйлсэд хандивлагдах юм.

Arslan.mn

“Мобиком Корпораци” ХХК-ий Харилцагч хариуцсан менежер Т.Дуламсүрэн:

“Мобиком Корпораци” ХХК-ий хувьд нийгэмрүү чиглэсэн бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг эрмэлздэг бөгөөд БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилсан хүүхдүүдийн сурах их үйлсэд хувь нэмрээ оруулах “Багшаа дэмжье-Цахим хичээлийн DATA” аянд нэгдэж байгаадаа баяртай байна. Манай компаний зүгээс ахлах ангийн сурагчдад зориулан 9 GB дата эрх бүхий дугаарыг үнэгүй олгох, багш ажилчид, албан хаагчдад зориулан дараа төлбөрт болон хосолсон төлбөрт хэрэглэгчдэд зориулан 10 GB дата эрхийг үнэгүй олгож байна. Үүнээс гадна манай урьдчилсан төлбөрт хэрэглэгч дараа төлбөрт үйлчилгээг сонговол мөн 10 GB дата эрхийг бэлэглэж байна.

Arslan.mn

2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч, 32085 багштайгаар ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна.

Цахим хичээлийн үйл ажиллагаа нь цаашид ч үргэлжлэх магадлалтай байгаа тул хичээлд хамрагдах боломжгүй олон мянган сурагчид, багш нарын үйл ажиллагааг Засгийн газар, БСШУЯ нэн тэргүүнд анхаарал хандуулж, дэмжин ажиллах хэрэгцээ, шаардлага байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623385
4 эможи

Зочин
2021-02-08 09:17
Сайхан мэдээ байна. ДУА-гийн Хонгор сумын багш нар хамрагдахыг хүсэж байна.
keyboard_arrow_up