БЗД-ийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны цагдаагийн хамгаалалтыг буулгалаа БЗД-ийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны цагдаагийн хамгаалалтыг буулгалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БЗД-ийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны цагдаагийн хамгаалалтыг буулгалаа

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан.

Үүнтэй холбоотойгоор, тус байрны 4 блокийн иргэдийг 3 удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар, батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад аваад байна.

Цаашид, тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цэгээр цаг авч давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, цагдаагийн хамгаалалтыг буулгалаа.

Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг нийт оршин суугчдадаа уриалж байна гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623382
0 эможи

keyboard_arrow_up