“Хамаатан садан, ах дүү, аав ээжийгээ хайрлахгүй, вирусээс харамлахгүй байгаа бол очиж золгоорой“ “Хамаатан садан, ах дүү, аав ээжийгээ хайрлахгүй, вирусээс харамлахгүй байгаа бол очиж золгоорой“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хамаатан садан, ах дүү, аав ээжийгээ хайрлахгүй, вирусээс харамлахгүй байгаа бол очиж золгоорой“

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд эдийн засагч Л.Оюун оролцож мэдээлэл өгөв. 

Тэрээр "Бид цагаан сарыг битгий тэмдэглээч гээгүй. Айл хэсэхгүй байгаач гэсэн. Санамсаргүйгээр бусад хүмүүст өвчин тархаах магадлал өндөр байна. Ууц, тавгийн боовны худалдан авалтыг харахад цагаан сарыг тэмдэглэх өнгөтэй байна. Өвчин хөдөө орон нутаг руу дахин тархах магадлал өндөр байна. ЭМЯ-наас өдөр бүр анхааруулаад байхад хүмүүсийн хандлага өөрчлөгдөхгүй байна.

Уучлаарай, Улсын хэмжээнд байдал үнэхээр хүндэрч, анхаарал хандуулахаас өөрцгүй байдалд орлоо. Хайртай хүмүүсээ хамгаалаарай гээд анхааруулсаар байтал хамаатан, саданаа коронагаас харамлахгүй байгаа бол очиж золгох байхдаа гэж хатуухан үг хэлье. 

Хамаатан садан, ах дүү, аав ээжийгээ хайрлахгүй, коронавирусээс харамлахгүй байгаа бол очиж золгох байх даа.

Бидэнд халдварыг цаашид тархаахгүй байх боломж 100 хувь байна. Энэ биднээс шалтгаална. Ирэх тусгаарлалтын өдрүүдээр тэсчихвэл вакцин ирэх ойрхон байна." гэв.

Хэрэв өвчлөлийн тархалт нэмэгдсээр 24 цагаар ажиллаж байгаа цахилгаан станц, Улсын эдийн засгийн гол хүчин зүйл уул уурхайн салбар, халдвар бүртгэгдээгүй аймаг сумдад тохиолдлууд бүртгэгдвэл маш их хэмжээний дүнтэй зардлууд эдийн засагт дарамт болохоор байгааг эдийн засагч анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623380
2 эможи

Эмээ
2021-02-07 12:58
3сард таанхимаар хичээл орсон ч эцэг эхчүүд гэрээ хийгээд хүүхдээ цахимаар хииичээллүүлэх сонголтой юм шиг байна лээ. Хүн шүүмжоэхээс өөр юу ч хийж чадахгүй тэнэгүүд хүүхэд сурлаагаар хоцорлоо гээд төрийг бөйлгаххшшй болоод л танхимын сургалтыг нээнэ гэсэн байх.
ард
2021-02-06 21:37
ийм аймар байгааа гэж хэлжэээж яаж 3 сараас олнооор нь хүүхдүүдийг ангидан шавуулах гэж малуууудааа хонь малааал хашааандаааа шавуул лаларуууд
keyboard_arrow_up