Э.Эрдэнэбаатар: Нийслэлд гацсан орон нутгийн иргэд хувийн унаагаараа явж болно Э.Эрдэнэбаатар: Нийслэлд гацсан орон нутгийн иргэд хувийн унаагаараа явж болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Э.Эрдэнэбаатар: Нийслэлд гацсан орон нутгийн иргэд хувийн унаагаараа явж болно

2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Орон нутгийн иргэдийн  нутаг  буцаахтай холбоотой цаг үеийн асуудлаар НОК-ын Шуурхай штабын Удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатараас тодруулга авлаа.

Тэрбээр  "УОК-ын даргаас чиглэл ирсэн. Өчигдрөөс эхлэн орон нутгийн хаягтай иргэдийг Улаанбаатараас гаргах ажлыг зохион байгуулж байна. Тухайн аймгийн Онцгой комиссоос ирсэн бичгийг үндэслэж, иргэдийг хотоос гаргах ажлыг нийслэлд зохион байгуулж байна. Орон нутаг руу буцах хүсэлтэй Улаанбаатар хотод байгаа иргэд аймгийнхаа Онцгой комиссын Шуурхай штабт хотоос гарах хүсэлтээ гаргах ёстой. Ингээд аймгийн Шуурхай штабаас Нийслэлийн онцгой комисс руу тухайн иргэдийн нэрийг ирүүлнэ. Нэр нь ирсэн иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдолд шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос гарах юм. 

PCR шинжилгээ өгсөн, тухайн орон нутгаас нэр нь ирсэн иргэд хувийн унаагаараа явж болно. 

Бид ирсэн мэдээллийг тухай бүр Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод руу хүргүүлж байна. Мөн орон нутгаас ирсэн нэрсийн дагуу PCR шинжилгээнд иргэдийг хамруулна. Нийслэл хотын хэмжээнд 30 шинжилгээний цэгээр дамжуулж PCR шинжилгээнд иргэд хамрагдана. Нэмэлтээр шинжилгээний цэг ажуллуулах талаар судалж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623373
0 эможи

keyboard_arrow_up