Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд тогтоосон хөл хориог цуцаллаа Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд тогтоосон хөл хориог цуцаллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд тогтоосон хөл хориог цуцаллаа

2021 оны 1 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Тэлмүүн таур" хотхоны 605 дугаар байрны оршин суугч коронавирусний халдвартай нь батлагдсанаар тус байранд энэ сарын 27-ноос хөл хорио тогтоогоод байсан.  

Тус хотхоны 119 оршин суугч болон 9 дүгээр хорооны Ажлын албаны 15 албан хаагчаас Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ хийжээ.

Шинжилгээнд хамрагдсан бүх хүний хариу сөрөг гарсан тул дүүргийн Засаг даргын энэ сарын 29-ний А/18 дугаар захирамжаар тус байранд тогтоосон хөл хориог цуцаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623187
0 эможи

keyboard_arrow_up