Улаанбаатар дэлхийн хамгийн муу агаартай хотоор нэрлэгдэж байна Улаанбаатар дэлхийн хамгийн муу агаартай хотоор нэрлэгдэж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар дэлхийн хамгийн муу агаартай хотоор нэрлэгдэж байна

2021 оны 1 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Дэлхийн хотуудыг агаарын чанар болон бохирдлын зэргээр нь жагсаадаг IQAir сайтад Улаанбаатар хот дэлхийн хамгийн муу агаарын чанартай хотоор нэрлэгдэж байна.

Улаанбаатар хотын Агаарын чанарын индекс (АЧИ) 2021 оны нэгдүгээр сарын 20-ны 12 цагийн байдлаар 318 байгаа бол араас нь Бангладеш улсын нийслэл Дака хот 308 гэсэн АЧИ-тэйгээр жагсжээ.

Улаанбаатар хот энэ жагсаалтын эхний байруудад 2020 оны аравдугаар сараас бичигдэж байгаа юм.

Дэлхийн хамгийн муу агаарын чанартай хотууд (АЧИ):

  1. Улаанбаатар, Монгол - 318
  2. Дака, Бангладеш - 308
  3. Ханой, Вьетнам - 259
  4. Карачи, Пакистан - 224
  5. Лахоре, Пакистан - 204
  6. Дели, Энэтхэг - 200
  7. Хо Ши Мин, Вьетнам - 196
  8. Приштина, Косово - 187
  9. Кабул, Афганистан - 180
  10. Катманду, Балба - 179
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622943
0 эможи

keyboard_arrow_up