Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагдлаа Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагдлаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 6435 иргэн шинжилгээнд хамрагдлаа

2020 оны 12 сарын 22

Arslan.mn

Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс 28-ны  хооронд 70,000 – 80,000 иргэнийг ПГУ /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Онцгой комиссын мэдээллээр дүүргийн хэмжээнд өчигдрийн  байдлаар 6435 хүн шинжилгээнд хамрагджээ.

Нийтдээ 90 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах аж. Шинжилгээг  19 цэг дээр хийж буй бөгөөд 09.00-17.00 цагийн хооронд шинжилгээ авч буй аж.

Иргэд  шинжилгээ өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх, биеийн байцаалттайгаа ирэхээс гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барихыг зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622171
0 эможи

Зочин
2020-12-22 14:18
keyboard_arrow_up