Б.Сэмжидмаа: Хуралдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан хосолмол хэлбэрээр зохион байгуулж байна Б.Сэмжидмаа: Хуралдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан хосолмол хэлбэрээр зохион байгуулж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сэмжидмаа: Хуралдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан хосолмол хэлбэрээр зохион байгуулж байна

2020 оны 12 сарын 18

Arslan.mn

БГД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 13 цагт эхэлсэн бөгөөд яг одоо үргэлжилж байна.

Тэргүүлэгчдийн хуралд  20 төлөөлөгч цахимаар, 21 төлөөлөгч хуралдаанд халдвар хамгааллын дэглэмийг сахин биечлэн оролцож байна.

Arslan.mn

Хуралдааны эхэнд БГД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа " Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу дүүргийн засаг даргаас Баянгол дүүргийн 2020 оны төсвийн нэмэлт өөрчлөлт, 2021 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг төсөв санхүү, хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг дээд шатны байгууллагаас гаргасан дүрэм журамд нийцүүлэн өргөн барьлаа.

Дүүргийн Засаг даргаас хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн дээрх бодлогын баримт бичгүүдийн төслийг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны дэгд заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзсэн болно.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, цаг үеийн нөхцөл байдалд даруй хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай асуудлууд өргөн баригдсан тул энэ удаагийн хуралдааныг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан хосолмол хэлбэрээр зохион байгуулж байна. 

Хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан төлөөлөгчдөөс оролцооны талаар урьдчилан санал авсны үндсэн дээр 20 төлөөлөгч цахимаар, 21 төлөөлөгч хуралдаанд халдвар хамгааллын дэглэмийг сахин биечлэн оролцох хүсэлтээ ирүүлжээ. 

Хэдийгээр энэ цаг үед хүн тус бүр гэр гэртээ байж, онцгой нөхцөл байдлын дэглэмийг сахих ёстой боловч иргэдийнхээ итгэлийг өвөртөлж нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхээр сонгогдсон төлөөлөгч нар маань чиг үүргээ хэрэгжүүлэн хуралдаанд оролцож байгааг дуулгахад таатай байна." гэлээ.

Arslan.mn

Үргэлжлүүлэн хуралдаанд төлөөлөгчид танхимаар болон цахимаар хуваагдан оролцож байгаа бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

  • Баянгол дүүргийн 2020 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай
  • Баянгол дүүргийн 2021 оны төсөв батлах тухай
  • Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөг батлах тухай
  • Баянгол дүүргийн хүүхэд хамгаалах түр байр байгуулах тухай тус тус хэлэлцэж байна.

Тэргүүлэгчдийн yэгдсэн хуралдаан амжилттай үргэлжилж байна. Хуралдаанаар  төлөөлөгчид хэлэлцэж буй асуудалтай  холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622101
0 эможи

Даргад дуртай алуурчин авгай
2020-12-18 17:24
Эрдэнэтийн даргын машинаар хүн дайр ч алсан. алуурчин авгйа
Даргад дуртай алуурчин авгай
2020-12-18 17:24
Эрдэнэтийн даргын машинаар хүн дайр ч алсан. алуурчин авгйа
Зочин
2020-12-18 15:51
Б.Сэмжидмаа
БГД-ийн ИТХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up