12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно 12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

12 дугаар сарын 18-ны 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно

2020 оны 12 сарын 17

Arslan.mn

Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, нийтийн тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоохыг албаныхан мэдээллээ.

Энэ хугацаанд (2020.12.18 - 2020.12.24 хүртэл) хугацаанд зөвхөн хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн зорчуулна. 

Бусад тохиолдолд хотоос аймаг, сум чиглэсэн хөдөлгөөний хязгаарлалт дээрх хугацаанд хэвээр үргэлжилнэ.

"Ковид-19"-ийн халдвар гараагүй аймаг, сумаас Улаанбаатар хот руу ирэх иргэд асуумж бөглөнө.

Халдвартай аймаг, сумаас ирэх бол PCR шинжилгээ өгөх ёстой, тухайн орон нутагт PCR аппарат байхгүй бол түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгнө гэсэн шаардлага тавьж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622065
1 эможи

Зочин
2020-12-17 20:02
Зочин
2020-12-17 13:34
keyboard_arrow_up