НМХГ: Үйлчлүүлэгч хоорондын зай 1.5-2 метр байх, тусгаарлах өрөө гаргах зэрэг зааварчилгааг ААН-үүдэд хүргүүлжээ НМХГ: Үйлчлүүлэгч хоорондын зай 1.5-2 метр байх, тусгаарлах өрөө гаргах зэрэг зааварчилгааг ААН-үүдэд хүргүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Үйлчлүүлэгч хоорондын зай 1.5-2 метр байх, тусгаарлах өрөө гаргах зэрэг зааварчилгааг ААН-үүдэд хүргүүлжээ

2020 оны 12 сарын 13

Arslan.mn

Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар ирэх даваа гарагаас зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулга авлаа.  

“Үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажлын байранд их цэвэрлэгээ хийх, тусгай зөвшөөрөлтэй ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх учиртай” хэмээн тэрбээр хэлсэн. Мөн үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар цөөлөх, нэг ширээнд хоёр хүн суухаар тооцоолон ширээ сандлыг байршуулах,  үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой гэлээ.

Үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтанг түр тусгаарлах өрөөг гаргах юм байна.

Мөн QR кодыг qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж бүртгэлжүүлэх, эсвэл qr.ulaanbaatar.mn сайтыг ашиглан зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэлжүүлэх ажлыг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх зааварчилгаа бүхий мэдэгдлийг дараах хавсралтаас татаж үзнэ үү.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621946
0 эможи

ard
2020-12-13 13:24
barag ajilahgui baisan deeer yum bainadaaaa
ard
2020-12-13 13:24
barag ajilahgui baisan deeer yum bainadaaaa
Зочин
2020-12-13 12:58
keyboard_arrow_up