COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

БГД-ийн ИТХ-д “ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-ийн төслөө өргөн барилаа

админ
2020 оны 12 сарын 05

БГД ИТХ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өчигдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаад "Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн төслөө өргөн барилаа. Тэрбээр “2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дүүргийн Засаг даргаар томилогдож, ийнхүү сарын дотор буюу хуулийн хугацаандаа “Баянгол дүүргийн засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн төслөө боловсрууллаа. 6 бүлэг 129 зүйлтэй энэхүү хөтөлбөрт Баянгол дүүргийн 225.840 иргэдийн төлөөллийн санал хүсэлт, Засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа газруудын мэргэжилтнүүдийн боловсруулсан санал санаачилгууд багтсан.

Түүнчлэн 2020 оны сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол заалтууд, бусад намуудаас дэвшүүлсэн сайн хөтөлбөрүүдийг багтааж, хуулийн дагуу Нийслэлийн Хөгжлийн бодлогын хэлтсээс санал авч, өгсөн зөвлөмжийн дагуу засч сайжруулсан. Дүүргийн иргэдийн хуралд хэлэлцүүлэхээр өргөн барьж буй Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг маань хэлэлцэж, хороодоос сонгогдсон төлөөлөгчдийн саналыг тусган баталж өгөхийн та бүхнээс хүсч байна” гэж хэлсэн юм.

Харин Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлэхдээ “2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Нийслэлийн Баянгол дүүрэгт МАН олонх болж, шинэ удирдлагын баг сонгогдон ажиллаж байна. Дүүргийн Засаг дарга, орлогч дарга болох холбогдох албаныхан богино хугацаанд ирэх дөрвөн жилийнхээ мөрийн хөтөлбөрийг боловсруулж, ИТХ-д ийнхүү өргөн барьж байна. Уг мөрийн хөтөлбөр нь Баянгол дүүргийн 225 мянга гаруй иргэний ахуй амьдралыг сайжруулахад чиглэгдсэн бодлогын баримт бичиг учраас бид нэг бүрчлэн танилцаж, сайжруулахад анхаарч ажиллах болно. Ирэх дөрвөн жилд Баянгол дүүргийн иргэдийн ахуй амьдрал, орчин нөхцөл  илүү сайжрахад бодит нөлөө үзүүлэхүйц мөрийн хөтөлбөр болсон гэдэгт итгэлтэй байна” хэмээн ажлын амжилтыг хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621805
2 эможи

Зочин
2020-12-05 18:39
Зочин
2020-12-05 13:20
keyboard_arrow_up