Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ

2020 оны 11 сарын 19

Arslan.mn

НМХГ-аас хүнсний худалдаа, үйлдвэрлэлийн 6435 обьектын 30 хувийг шалгахад 3164 зөрчил илэрчээ. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд нийт 191 улсын /ахлах/ байцаагч хүнсний үйлдвэр, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтыг 2020.11.15-17-ны өдрүүдэд 1985 объектод буюу 30.8 хувьд хийн 3164 зөрчил илрүүлж, 75.8 хувийг арилгуулж ажиллажээ.

Шалгалтад хамрагдсан 1985 газрын 1167 буюу

  • 58.7 хувь нь үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн бүртгэл хөтөлдөггүй,
  • 107 буюу 5.3 хувь нь амны хаалт тогтмол хэрэглээгүй,
  • 694 буюу 34.9 хувь нь үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй байна. 
  • Гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан, хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдаалсан 194 буюу 9.7 хувийг эзэлж байна.
  • 288 буюу 14.5 хувь нь ажлын байрны угаалга цэвэрлэгээ болон ариутгалын бодисын баталгаажилтгүй, шинжилгээнд хамруулаагүй байна.
  • Түгээлт, борлуулалт хийж байгаа газруудын 363 буюу 18.2 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, угааж халдваргүйтгэл хийгээгүй,хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй, 
  • 606 буюу 30.5 хувь нь үйлчлүүлэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан гар угаах, халдваргүйжүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, ариун цэврийн өрөөгүй зөрчлүүд илэрсэн.

Үйлчлүүлэгчдийн халуун хэмжих багажаар хангагдаагүй, үйлчлүүлэгчдийн хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлээгүй, гар ариутгах бодис бэлдмэлээр хангаагүй зэрэг илэрсэн зөрчлийн дийлэнх нь гэр хорооллын хүнсний дэлгүүр, мухлагуудад илэрч байна.  

Шалгалтын явцад хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан 78 нэр төрлийн 637 ширхэг түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн / кимбаб, напалеон ,торт , хотдог, сэндвич, шарсан тахиа, боорцог, эклер, соло, зэрлэг жимс, элэгний нухаш, цөцгийтэй тараг, резинэн чихэр, цагаан самар, өнгөт үрэл, бабулай зайрмаг зэрэг бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан аж. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621351
0 эможи

keyboard_arrow_up