ҮЙЛ ЯВДАЛ: УНТЭ-т Мэдрэлийн эмнэлзүйн төвийн нээлтийн үйл ажиллагаа болно ҮЙЛ ЯВДАЛ: УНТЭ-т Мэдрэлийн эмнэлзүйн төвийн нээлтийн үйл ажиллагаа болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮЙЛ ЯВДАЛ: УНТЭ-т Мэдрэлийн эмнэлзүйн төвийн нээлтийн үйл ажиллагаа болно

2020 оны 10 сарын 19

Arslan.mn

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд

11:00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын асуудлаар  цахимаар мэдээлнэ.

11:00 цагт СТО-ны 303 тоот уулзалтын өрөөнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Raúl Delgado Concepción-г хүлээн авч уулзана.

11:30 цагт “Ebarimt” аппликейшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагт Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын холбоо, БТС чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг хамтран "Идэвхитэй алхалтын 10 хоног" аяныг зохион байгуулах талаар Спортын төв ордны 303 тоотод хэвлэлийн бага хурал болно.

12:00 цагт УНТЭ-т Б-План ангиографийн оношилгоо, эмчилгээ нэвтрүүлж эхлэх болон Мэдрэлийн эмнэлзүйн төвийн нээлтийн үйл ажиллагаа болно. Нээлтэнд эрүүл мэндийн сайд оролцоно. Утас 88108953, 99124102

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд

ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд

Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Үндсэн хууль” танхимд

16:00 цагт Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал “Тэнгис” кино театрт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620556
0 эможи

Зочин
2020-10-19 17:27
keyboard_arrow_up