Б.ЦЭРЭН: Нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгох чухал ач холбогдолтой СОНГУУЛЬ Б.ЦЭРЭН: Нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгох чухал ач холбогдолтой СОНГУУЛЬ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЦЭРЭН: Нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгох чухал ач холбогдолтой СОНГУУЛЬ

2020 оны 10 сарын 15

Arslan.mn

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ХУД-ийн 3-р хороо, 29 дүгээр санал авах байранд гэр бүлийн хамтаар  ирж, саналаа өглөө. 

Тэрээр “Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуультай харьцуулахад ирц харьцангуй доогуур байна. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя. Учир нь иргэдийн хамгийн түрүүнд очоод хандах, таныг төрд төлөөлөх анхан шатны нэгжийн хүмүүс бол Төлөөлөгч хүн байдаг. Энэ сонгуулиар бидний өдөр тутмын амьдралд ШУУД нөлөөлдөг чухал асуудлыг шийдэх эрх, үүрэг бүхий хүмүүсийг сонгоно. Иргэд сонгуульд оролцож хүнд ээлтэй хотыг хамтдаа бүтээх ёстой. Иймд энэ сонгуульд ач холбогдол өгч сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Энэ удаагийн Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөө өглөө  07:00 цагт улс орон даяар эхэлсэн.  Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620486
0 эможи

Зочин
2020-10-16 08:07
далд ор чи
2020-10-15 15:16
халтаржавхлантайгаа
keyboard_arrow_up