COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: ЕБС-ийн 62 хувь нь зориулалтын бус цайны газартай байна

админ
2020 оны 10 сарын 09

Arslan.mn

НМХГ-т мэргэжлийн хяналтын байгууллагаас ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлж байна.

НМХГ-ын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

Хувийн болон төрийн өмчийн 275 сургуульд 1-5-р ангийн 170 мянган орчим сурагчид хамрагдсан. Хоолноос 450 арчдас, уснаас 75, хүсний бүтээгдэхүүнээс 30-ыг авч шинжилсэн. Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

2021 оноос үдийн цай нь үдийн хоол болж хэрэгжинэ. Гэтэл зарим зөрчил арилахгүй байна.

  • Нийслэлийн ЕБС-иудын 42,7 хувь нь, төрийн өмчийн сургуулийн 62 хувь нь зориулалтын бус цайны газартай байна.
  • Хүнсний тухай хуульд МХЕГ-аас дүгнэлт гаргуулсныхаа дараа үйл ажиллагаагаа явуулах ёстой ч ЧД-ийн 39, 50, 117, 138, 140, 150 БЗД-ийн 126, 87, 137, БГД-ийн 71, Үй цай, Жишиг-Эрдэм гэх төрийн болон төрийн бус сургуулиуд зөрчилтэй байлаа.
  • Үдийн цайг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл 37,9 хувь нь зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөж байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620340
0 эможи

Зочин
2020-10-09 17:18
Иргэн
2020-10-09 13:39
Энэ чинь харин мал уу хөтөлбөр хэрэгжээд хэдэн жил болов. Орон гаран юмнууд
Зочин
2020-10-09 13:25
keyboard_arrow_up