COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Сургууль, цэцэрлэгийн “КОВИД“-оос хамгаалах бэлтгэл ХАНГАЛТГҮЙ байна

админ
2020 оны 8 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

МХЕГ-ын даргын баталсан 2020 оны 01/96 дугаартай урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургууль, 40, 113 дугаар сургууль, 15, 30, 57, 76, 77, 197 дугаар цэцэрлэгүүдэд коронавируст халдвар (Ковид-19) аас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйтгэлийн бэлэн байдалд хяналт хийлээ.

Шалгалтаар ерөнхий боловсролын сургуулиуд өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн коронавируст халдварын цар тахлаас хамаарсан онцгой нөхцөл байдалд хийх дотоод хяналтын төлөвлөгөө боловсруулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт, шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл хийлгээгүй, амны хаалт зүүж байгаа эсэхэд хяналт хийж, тэмдэглэл хөтлөөгүй, шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдэд түр тусгаарлах өрөөний бэлтгэл хангалтгүй, ундны усны шинжилгээ хийлгээгүй, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн коронавируст халдварын цар тахлаас хамаарсан онцгой нөхцөл байдалд хийх дотоод хяналтын төлөвлөгөө боловсруулаагүй зэрэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар мэдэгдэл өгч ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619334
0 эможи

Зочин
2020-08-21 12:03
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up