COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 01, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.ОТГОНСҮХ: Хүүхдүүд оройн цагаар гарцаар аюулгүй гарах нөхцлийг бүрдүүллээ

админ
2020 оны 8 сарын 11

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлуудын талаар тодрууллаа.

-Удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн өмнөхөн сургууль орчмын гарцуудыг гэрэлтүүлэгтэй болгожээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлээс хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын тэмдэг, тэмдэглэгээ, гарцын гэрэлтүүлгийг хийж дуусаад байна. Үүнд нийт  78 байршилд 100 ширхэг лед гэрэл гарцын босоо гэрэлтүүлгийг байршуулж, дөрвөн байршилд хурд сааруулагч, 100 ширхэг лайт бокс буюу поспортдог тэмдэг, 1400 ширхэг зам дээрх цацруулагчийг хийж дуусаад байна. Хүүхдүүд оройн цагаар ч гарцаараа аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө энэхүү гарцын гэрэлтүүлгийг суулгаж өгсөн юм.

Arslan.mn

-Цаашид сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс ямар ажлууд хийгдэх вэ?

-Нийслэлээс сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч ажиллаж байна. Тиймээс стандартын шаардлага хангасан тэмдэг, тэмдэглэгээг шинээр тавьж, зарим тэмдэгийг шинэчлэх ажлууд хийгдэж байна. Түүнчлэн судалгаа хийж, жолооч нар хурд хэтрүүлдэг байршлуудад хурд сааруулагч тавьж байна. Тиймээс хүүхдүүд харанхуй оройн цагаар гарцаа хайж явалгүй гарцаараа аюулгүй гардаг, замын хөдөлгөөнд болгоомжтой ордог байх нь чухал. Энэ хүрээнд сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд тайвшралгүй хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хүүхэдтэйгээ явах үедээ явган хүний гарцаараа гарч хэвшихийг уриалж байна. Ингэснээрээ хүүхэд багачуудад зөв үлгэр дуурайл үзүүлж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах юм шүү. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619058
3 эможи

Д.Хорлоо
2020-08-11 12:36
Зуун айл орчим онцлог хэрэгцээ бүхий хүүхдүүдийн сургууль цэцэрлэг байдаг. тэнд төв зам, зүүн тийшээ явсан замд суурилуулах хэрэгтэй юм байна. Зуун айл орчим дуут дохио хэрэгтэй байна. Хараа сул хүүхдүүд тэнд сурдаг.
Зочин
2020-08-11 11:55
Эрдэнэ
2020-08-11 10:35
Маш зөв юм хийсэн бнаа .
keyboard_arrow_up