COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НМХГ: Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 151 цэгт шинжилгээ хийхэд 59 хувь нь шаардлага хангаагүй

админ
2020 оны 7 сарын 05

Arslan.mn

НМХГ-аас нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийжээ. Нийт 233 аж ахуй нэгжийн хоолны газарт шалгалт хийснээс 80 аж ахуй нэгжид нийтлэг зөрчил илэрч, 40 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ нийтийн эрүүл мэндтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл халдварт өвчний 80 орчим хувь нь хоол хүнснээс шалтгаалан гардаг. Тиймээс нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрхэлдэг газруудын эрүүл ахуй, чанар стандартад төлөвлөгөөт шалгалт мэргэжлийн байгууллагаас явуулдаг. Энэ удаагийн шалгалтаар хоол бэлтгэх тоног төхөөрөмж, түүнийг савлах сав баглаа боодол, хоолны шим тэжээл, илчлэг зэрэгтэй холбоотой стандарт эрүүл ахуй зөрчсөн нийтлэг зөрчил илэрсэн байна.

Arslan.mn

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Хонгор  “Эрх бүхий байгууллагын хянан баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан барилга, байгууламжгүй, зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр батлагдсан карт хэрэглэдэггүй, хүнсэнд хэрэглэж байгаа импортын бараа бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шинжилгээний дүнгүй, шошгын зөрчилтэй, үйл ажиллагаандаа дотоодын хяналт шалгалтыг мөрдүүлээгүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн” гэв.

Хоол хүнс, бэлтгэж байгаа газруудын тогооч нарын эрүүл ахуй хамгийн чухал нөлөөтэй. Хамгийн энгийн жишээ татахад л 2-3 ээлжийн хувцас хэрэглэлтэй, тогтмол сольж, цэвэрхэн хувцас хэрэглэх дүрэмтэй. Гэтэл шалгалтын явцад зарим хоолны газрын тогооч нарын хормогч их бохирдолтой, түүнээс үүдэн эрүүл ахуй алдагдах нөхцөл үүссэн байсныг улсын ахлах байцаагчид онцоллоо.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний 316 аж ахуй нэгж, иргэн байдаг байна. Түүний 73.7 хувь буюу 233-ыг нь шалгалтад хамруулжээ. Шалгалтын явцад холбогдох хууль тогтоомж зөрчсөн 13 ААН иргэнд зөрчлийн хэрэг нээн шалгаж, 7.1 сая төгрөгийн, 67 ААН, иргэнд хялбаршуулсан журмаар  33.4  сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
618386
2 эможи

bat
2020-07-06 12:35
zow bvgdiiin haaa muusain hulgaachuudiiig ter olon vndesteniii gesen nertei jijig neg dooor olon hoolniii gazaruudiiig
Иргэн
2020-07-05 20:57
энэ төрийн албан хаагч нэртэй новшнууд юу хийдэг юм . Өдий олон хүн хордож байхад юу ч хийхгүй.
Зочин
2020-07-05 12:37
keyboard_arrow_up