COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох ажил үргэлжилж байна

2020 оны 6 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгжид стандартыг мөрдүүлж хэрэгжүүлэх ажил эд явагдаж байна. Өөрөөр хэлбэл, стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын талбайн түр хашаа 444 байршил байгаагаас  255 хашаа стандартын дагуу шинэчлүүлээд байна.

Зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажил хийгдэж байна.  Тодруулбал, БЗД-т 12, БГД-т 8,  НД-т 3, ХУД-т 17, СХД-т 10, ЧД-д 2, СБД-3 тус тус буулгалаа. Энэ мэтчилэн эрсдэлтэй орчин бий болсон газруудад хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа байхгүй учир энэхүү арга хэмжээг үргэлжлүүлэн стандарттай хот болгох шат дараатай арга хэмжээ авч ажиллахыг  Нийслэлийн засаг дарга үүрэг болголоо.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618185
0 эможи

keyboard_arrow_up