COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Даваасүрэн: 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг сонгуулийн дараа 00:00 болгоно

2020 оны 6 сарын 22

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газар /НЦУГ/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ болон нийслэлийн Засаг даргын тамгын газраас /НЗДТГ/ цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу  зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод архи, согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Өнөөдрийн захирамжаар номын сан зэрэг газрын үйл ажиллагаа нээгдэж байна. Өмнө нь хаагдсан ААН-үүдэд үйл ажиллагаагаа сэргээхэд юуг анхаарах талаар зөвлөмжүүд хүргэсэн.

Зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх дээр НМХГ-аас хяналт тавина.

Мөн сонгуулийн өдрүүдэд захирамж зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох төдийгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээ авна.

Одоо 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа ААН-ийн хуваарийг сонгуулийн дараа 00:00 цаг хүртэл ажиллахаар болгож байгаа.

Үүнтэй холбоотойгоор хэт төвлөрөл үүсгэж, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг зөрчихгүй байхыг анхааруулж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618033
0 эможи
keyboard_arrow_up