COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хөл хорионы үед гэрээсээ гарсан, автомашинаар зорчсон иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

2020 оны 5 сарын 05

Arslan.mn

Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дадлага сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар нийслэлийн Онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийлээ.

НОБГ-ын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар “Тавдугаар сарын 7-нд зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хорио тогтооно. Энэ өдөр Чингэлтэй дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг хаана.  Тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдаж 08:00-18:00 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ” гэлээ.

Мөн тэрбээр" Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана.

Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бид бэлэн байдлын гурван зэрэгт ажилладаг. Дадлага сургууль нь хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа. 

101, 102, 103, 105 дугаарын утсууд ажиллах тул иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 70007105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуухай штабтай холбогдож, мэдээлэл авч болно.

Дээрх хугацаанд нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй. Тиймээс нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
3
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
4
616833
19 эможи
keyboard_arrow_up